Б.БААТАР ЗУРАГЛААЧИЙН КИНО "ӨВӨРМӨЦ, ЗОРИМОГ ШИЙДЭЛ" ТӨРӨЛД ШАГНАЛ ХҮРТЭВ

Соёл урлаг, Спорт

Кино урлагт Б.Баатар нь зураглаачаар хөл тавьсан нэгэн. Тэгвэл түүний найруулагчаар ажилласан анхны бүтээл болох "Этгээд" уран сайхны кино өнгөрсөн хагас сайн өдөр зохиогдсон "Монголын Зураглаачдын Нийгэмлэг"-ийн хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг, зураглаач Г.Батнягт агсны нэрэмжит "Алмаз 2022" наадмын "Шилдгийн шилдэг" бүтээлээр шалгарсан.  

Мөн есдүгээр сарын 17-ны орой Германы Олденбургийн Олон улсын кино наадмаас түүний “Этгээд” УСК "Өвөрмөц, зоримог шийдэл" төрөлд шагнал  хүртлээ.

Түүний зураглаачийн анхны бүтээл нь Монголын анхны 3D кино болох "Сайн, муу, хэрцгий" байсан бол түүнээс хойш тэрбээр  Дүүлэн нис”, “Ар хударга”, “Үргээлэг 2” “Одод болохын хүслэн”, “Яллагч”, “Хийморь”, “Алтан өндөг”, “Сүүн замын сахиул” “Зориг”, “Ноён эмэгтэй гэх мэт 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан бөгөөд "Этгээд" кино нь түүний найруулагчаар ажилласан анхны бүтээл юм.