Улсын хилд үүрэг гүйцэтгэж буй хилчин бүсгүйчүүд хилийн цэргийн анги, салбартаа жилд нэг удаа чуулж, хийсэн ажил, ирээдүйд хийх ажлаа төлөвлөн ярилцдаг уламжлалтай. Энэхүү чуулга уулзалтын үр дүн хилийн цэргийн анги, салбарын ажил үйлс, хил хамгаалалтад багагүй нэмэр болдог тул ангийн удирдлага ч ач холбогдол өгдөг билээ. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл нь Хил хамгаалах байгууллагын хэмжээнд дэд байр, ой тайгын бүсийн хилийн цэргийн ангиудаас 2020, 2021 онуудад дараалан тэргүүний зөвлөлөөр шалгарсан чадварлаг бүсгүйчүүд юм. Тэд энэ жилийн хувьд хилчдийн алба үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилж, “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулснаараа онцлог байлаа. Нээлттэй хаалганы өдрөөр хилийн цэргийн салбаруудын эмэгтэйчүүдийн хэсгийн бэлтгэсэн гар урлалын болон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэж өөрсдөө боловсруулсан цагаан идээ, олон төрлийн эмийн ургамлууд, жимс жимсгэнэ, цагаан мөөг, гишүүнэ зэрэг байгалийн түүхий эдээр бэлтгэсэн эко бүтээгдэхүүнүүдийг орон нутгийн ард иргэдэд борлууллаа.
2 Сэтгэгдэл
purchase lipitor for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg tablet</a> buy atorvastatin 10mg generic
cialis 20mg without prescription <a href="https://ordergnonline.com/">tadalafil drug</a> buy erectile dysfunction meds