М.ЛХАГВАГЭРЭЛ, З.ЗАНАБАЗАР НАР ДЭЛХИЙН АВАРГААС АНХНЫ МЕДИАЛАА ЗҮҮЛЭЭ

Соёл урлаг, Спорт

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн хөнгөн жин болох 57 кг-д З.Занабазар хүрэл медаль хүртлээ.

Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрбээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа авлаа.

Мөн эрэгтэй төрлийн хамгийн хүнд жин болох 125 кг-д М.Лхагвагэрэл финалд Туркийн Таха Акгултай барилдаж 6-2 харьцаагаар ялагдан Монголын гурав дахь, өрийн анхны мөнгөн медалийг хүртэв. Өнгөрсөн оны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан билээ. Түүний өрсөлдөгч Таха Акгул долоон жилийн дараа дахин аваргаллаа.