Д.МӨНХЗУЛ НАЙМАН НАМРЫН ДАРАА ШИЛДЭГ БОЛОХОО ДАХИН БАТЛАВ

Соёл урлаг, Спорт

Шатрын өсвөр үеийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 6-нд Румыний Мамаиа хотод болж шилдгүүдээ тодрууллаа.

Манай улсаас охидын 16 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Даваахүүгийн Мөнхзул дэлхийн аварга хэмээх алдрын эзэн болсон байна.

Наймдугаар сард Ченнайд болсон дэлхийн шатрын XXXXIV олимпиадад нөөц тамирчнаар оролцсон тэрбээр Румынд 11 өрөг тоглосноос 8.5 оноогоор тэргүүлэв. Түүний хувьд Вьетнам, Нидерландын охидтой оноо тэнцсэн ч коэффициентийн илүүгээр гарчээ.

 

Д.Мөнхзул охин 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотод болсон тэмцээнд найман насны дэлхийн аварга болж байсан бөгөөд найман жилийн дараа дэлхийд өөрийгөө дахин тамгаллаа.