Токиогийн оршин суугчид 2021 онд Олимп зохион байгуулахыг эсэргүүцлээ

Улс төр

Японы Токио хотын нийт оршин суугчдаас ирэх жил болгож хойшлуулсан Олимпын наадмыг зохион байгуулах эсэх талаар санал асуулга авахад тал хувь нь эсэргүүцсэн байна.

 

Энэхүү санал асуулгыг 6-р сарын 26-28-ны хооронд Японы хоёр мэдээллийн байгууллагаас явуулсан бөгөөд хариултаас харахад хүмүүсийн 51.7% нь 2021 онд болох Олимпын наадмыг дахин хойшлуулах эсвэл цуцлах хэрэгтэй хэмээн хариулжээ. Учир нь хэрвээ коронавирусын аюул энэ хэвээрээ үргэлжилвэл, Олимп зохион байгуулснаас эсийн юм болно гэж дүгнэж буй аж. 

 

Харин судалгаанд оролцогчдын 31.1% нь үзэгчидгүйгээр олимпыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн бол 15.2% нь урьдын адил ёс журмаар нь явуулах ёстой гэх хариуг бөглөсөн байна.

 

2020 оны 7-р сард зохион байгуулагдах байсан Японы зуны олимп нь коронавирусын цар тахалтай холбоотойгоор хойшлогдож ирэх жил зохиогдох болсон билээ.