О.Батханд Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллана

Улс төр

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батхандыг томилжээ. О.Батханд нь Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль, Үндэсний Тагнуулын Академийг эрхзүйч, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг Олон Улсын сэтгүүлчээр төгссөн туршлагатай. Мөн АНУ-ын Калифорнийн болон Харвардад мэргэжил дээшлүүлсэн, сэтгүүлзүйн салбарт танигдсан хүн. Түүний хувьд ажлын гараагаа ТВ-9 телевизээс эхлүүлж, гадаад мэдээний редактор, сэтгүүлч, Гадаад харилцааны албаны дарга, УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор, ETV HD телевизийн захирал “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2014- 2016 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгчөөр томилогдож байв. Харин 2016 оноос “НVС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга болжээ. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн байдаг.