Газар тариалангийн үйлдвэрлэлийг 86.6 тэрбум төгрөгөөр дэмжинэ

Нийгэм, Эдийн засаг

Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өндөржүүлсэн бэлэн байдлын үед 2020 оны хаврын тариалалтад анхааран ажилласан байна. Ингэхдээ, тариалангийн талбайг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалж үлдэх, хүн амыг дотооддоо тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах зэргийг чухалчлан үзсэн байна. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2020 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 6 нэр төрлийн 86.6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсноос гадна хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлээд байгаа юм.