БНХАУ-ын Засгийн газраас 627 сая төгрөгийн амны хаалт хандивлалаа

Улс төр

 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах зорилгоор 627 200 000 төгрөгийн үнэ бүхий 490 000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

 Өмнө нь буюу өнгөрөгч гуравдугаар сард 320 сая төгрөгийн үнэ бүхий халдварын 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн болон мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгч байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.