Тагнуулын байгууллагад 43 гомдол ирүүлжээ

Нийгэм, Эдийн засаг

2020 он гарсаар иргэний улс төрийн эрх чөлөөнд халдсан гэмт хэргийн тухай 43 гомдол Тагнуулын байгууллагад иржээ. Үүнээс 37 нь гэмт хэргийн, 6 нь зөрчлийн шинжтэй гомдол  байгаа аж.

Тагнуулын байгууллагад ирсэн гэмт хэргийн шинжтэй 37 гомдлоос нэгд нь хэрэг бүртгэлийн хэрэг нээж, хоёр гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн байна. Мөн нэг хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бол бусад хэргийг шалгаж байгаа бөгөөд зөрлийн шинжтэй хэргүүдээс тавыг нь цагдаагийн байгууллагад шилжүүлж, нэгийг нь шалгаж байгаа аж.

Эдгээр 43 гомдол мэдээллийн 36 нь цахим хаяг, ном, хэвлэмэл хуудсаар дамжуулан нэр дэвшигчдийн алдар хүндийг гутаан доромжилж илт худал мэдээлэл тараасан байна. Мөн сонгогчдод эд зүйл, мөнгө тараах, амралтад явуулах, шагнал тараахтай холбоотой 4, олон иргэнийг хууль бусаар оршин суугаа хаягаас нь шилжүүлсэн тухай 3 гомдол  байгаа аж.

Энэ  тухай мэдээллийг  ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү өнөөдөр мэдээлсэн байна.