Цэргийн төв эмнэлэгт нэг сая еврогийн тусламж олгоно

Улс төр

Германы Батлан хамгаалах яам Цэргийн төв эмнэлэгт нэг сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болжээ.

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар нэг сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.

Үүнээс гадна ХБНГУ-ын Зэвсэгт хүчний нөөцөөс Монгол Улсын Зэвсэгт хүчин, энхийг сахиулагчдын эрүүл мэндийн үйлчилгээ болон яаралтай осол, гамшгийн үед хэрэглэх зориулалттай 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг буцалтгүй тусламжаар олгохоор шийдвэрлэсэн ба удахгүй хүлээлгэн өгөх юм байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 460 иргэнийг тусгаарлаад байгаа юм.