УЛААНБААТАР-ПРАГА ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛНЭ

Нийгэм, Эдийн засаг

   Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлж, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. 

Энэ хүрээнд Изинис Эйрвэйз ХХК 2024 оны зургадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Мөн Хонконг, Бусан, Чонжу чиглэлд 2024 оны зургадугаар сарын сүүлээр хуваарьт нислэг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.