ШИНЭ ХОРШОО: СҮХБААТАР АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН БАРУУН УРТ, СҮХБААТАР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Нийгэм, Эдийн засаг

    “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн ахлагч, Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Сүхбаатар аймагт ажиллаж байна.  

Тэрбээр аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга болон удирдах ажилтнууд, Баруун-Урт, Сүхбаатар сумын иргэдтэй тус тус уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр шинэ хоршоо хэрхэн байгуулах тухай болон хоршоонд олгох хөнгөлөлттэй зээл, газрын талаар танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

Мөн хоршоо болсноор хамтаараа хөгжих боломж, ач холбогдол болон тулгамдаж  буй асуудлын талаар харилцан санал солилцлоо.