ЭМЭГТЭЙЧҮҮДДЭЭ ХЭЛЭХЭД

Бусад

Би эмэгтэй хүн болохоороо эмэгтэй хүний талд орчихсон, өмөөрчихсөн байдаг. Эмэгтэй хүнийг хайрла, халамжил гэчихсээн л сууж байдаг. Гэвч эр хүнийг уйлуулж, зовоож, тарчлааж, хүүхэдтэй нь орхиод явдаг хатуу эмэгтэйчүүд олон байдаг. 

Хэзээнээс ч юм өөрийгөө хайрлаж мэддэггүй, өөрөөсөө бусдыг гэдэггүй, эрэгтэй хүнийг ч ойшоодоггүй, гэрийхэнтэйгээ нийлээд нөхрөө зовоодог, муухай уураараа, шуналаараа, арчаагүй зангаараа эр хүнийг тамлан зовоож л байдаг. 

Байгалийн онцлогоороо эмэгтэй хүн олон зүйлийг хийх чадвартай. Энэ онцлог дээрээ эрдэж, бүхнийг чадна гэсэн сэхүүн, муйхар зантай. Эхнэртээ дарагддаг эр хүн эхнэрээ хайрлаж чаддаггүй. Өөрийг нь үл сонсох, үл хайрлах, үл хүндлэх эмэгтэйгээс эр хүн зугтаж байдаг. 

Гадаад нөхөртэй сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүд олон ч бас бүгд тийм биш. Гадаад нөхөртэй хүнд зөвлөгөө өгдөг хүний хувьд гадаад эр хүн бол бас сайнтай муутай. Гэсэн ч Монгол эр хүн цаанаа нэг халуун дулаан байдаг. 

Бид дандаа л өөтэй нүдээр хардаг болохоор Монгол эрчүүд маань өөдтэй харагддаггүй. Тэгтэл тэд маань сайхан эрчүүд шүү дээ. Эр хүн эмэгтэй хүнээс байгалийн онцлогоор хэдхээн зүйл хүсэж байдаг. Энэ хэрэгцээ нь хангагдахгүй байхаараа өөрийгөө блоклодог. Юу ч сонсохгүй, юуг ч харахгүй. Арга эвийг нь олохоор тэрэн шиг сайхан хүн байхгүй шүү хэхэ.

Эмэгтэй хүн нөхрөө өөртэйгөө харьцуулдаг. Бид чинь шал өөр өөр онцлогтой хүмүүс. Эмэгтэй хүмүүс их зүйлийг зэрэг хийж чаддаг бол эрэгтэй хүн дэс дараатай хийдэг. Эмэгтэй хүнээс эр хүнд өгч болох хамгийн сайхан харилцаа бол цаг хугацаа, хүндэтгэл юм. Бид бүгд эрчүүдээ хүндэлдэггүй. Аав ээж нь ч хүүгээ дарж байдаг. Чи яахав, эр хүн болно биз. Ийм байхаар эмэгтэйчүүд эр хүнийг хүндлэхгүй.

Эхлээд эмэгтэйчүүд бид өөрөө өөрийгөө нэг сайн анзааръя. Өөрийгөө гялс засаад, эрчүүдээ нэг харая...