МОНГОЛ УЛС АНУ-ЫН ВИЗИЙН Н-2А АНГИЛЛААС ХАСАГДЛАА

Бусад

АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсыг H-2А визийн ангиллаас хассан тухай мэдээллийг  тус улсын Дотоод хэргийн яамны цахим хуудаст өчигдөр /2021.01.12/  тавьсан байна. Ингэснээр Монгол Улсын иргэд 2021 оны нэгдүгээр сарын 19-нөөс 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд Н-2А визээр АНУ-ыг зорих боломжгүй болжээ.

Энэ визийг хасахдаа залилан, хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдох, визний хугацаа хэтрүүлэх, визний холбогдорх журмыг дагаж мөрдөөгүй гэсэн үндэслэлээр  шийдвэрлэдэг аж. Харин Монгол Улсын иргэдийн хувьд визний хугацаа хэтрүүлсэн зөрчил хамгийн их илэрсэн тул энэ ангиллаас хасагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд  H-2А визээр АНУ-ыг зорьсон Монгол Улсын 67 иргэний  27 нь буюу 40 хувь нь визийн хугацаа  хэтрүүлсэн зөрчил гаргажээ.