Баянзүрх дүүрэгт хүүхэд, гэр бүл, олон нийтэд зориулсан бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих төв нээгдлээ

Бусад

   Энэхүү олон нийтийн төв нь НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр тус дүүрэгт байгуулагдсан хоёр дахь төв юм. Тус төвүүдээр дамжуулан хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгаалал, асаргаа халамжийн талаарх мэдлэг мэдээллийг эцэг,эх, асран хамгаалагчдад хүргэх зорилготой. 

Хүүхдийн хөгжилд олон нийтийн оролцоо чухал. Бага насны хүүхдийн цогц хөгжлийн стратегийн хэрэгжилтэд эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн үүргийг тодорхой тусгасан байдаг.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих жишиг үйлчилгээг цаашид бусад салбарт түгээн дэлгэрүүлж Монголын хүүхэд бүрд чанартай үйлчилгээ хүргэхийг уриалж байна.