ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ СЭДВЭЭР СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

Бусад
   "Монголын хөрөнгийн бирж" ХК, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтэн, судлаачдын дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа. Уралдааны ерөнхий сэдвийг "Монгол Улсын эдийн засагт хөрөнгийн зах зээл, уул уурхайн биржийн гүйцэтгэж буй үүрэг, хөгжлийн чиг хандлага" гэж тодорхойлжээ. 
 
Монголын хөрөнгийн биржийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, хөрөнгийн зах зээлд оролцогч талуудын ололт амжилтыг олон нийт, шийдвэр гаргагчдад сурталчлан таниулах зорилгоор энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулж байна.
 
Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны зорилго нь эдийн засгийн чиглэлээр мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэдэг сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, судлаачид дээрх ерөнхий сэдвээс өөрсдийн сонирхон судалж мэргэшсэн байдлаа харгалзан сонгож бэлтгэсэн бүтээлүүдээс шилдэг бүтээлийг шалгаруулж, мэргэжлийн байгууллагын үнэ цэн, сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн судалгаа, дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлтийг бодлого боловсруулалтад тусгахад оршжээ. 
 
Нэвтрүүлэг бэлтгэхдээ дохионы хэл ашиглах, бэлтгэсэн бүтээлээ олон нийтийн сүлжээнд нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм байна. 
 
 
НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА:
Судалгаа, тоо баримтад үндэслэсэн байх;
Үг үсэг, утга найруулгын алдаагүй байх;
Нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх ерөнхий бүтцийг баримталсан байх;
Дуу, дүрс чанарын шаардлага хангасан байх;
Бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх;
Сонин, сэтгүүл, сайтын нийтлэл 1500 үгээс доошгүй байх;
Радио, телевизийн нэвтрүүлэг, цахим контентын хугацаа 15 минутаас доошгүй байх;
Уралдаанд ирүүлж буй бүтээлийг уралдаан зарласан өдрөөс хойш бүтээж сонин, сэтгүүл, радио, телевиз, цахим хуудсаар дамжуулан нийтэлж, нэвтрүүлсэн байх;
-Нийтлэлийн бичгийн стандарт:
-Үсгийн фонд: Times New Roman;
-Үсгийн хэмжээ: 12;
-Мөр хоорондын зай:1,5;
-Margins: top 2cm, bottom 2cm, left 3cm, right 1.5 cm;
-Эхлэл хэсэгт өөрийн овог нэр, ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг тодорхой тусгах
ШАЛГАРУУЛАЛТ:
Шалгаруулах журам:
Нийтлэлийг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/ Үүнд:
-Сэдэв, агуулга нь уралдааны зорилгод нийцсэн байдал: (20 оноо)
-Баримт жишээ дурдсан байдал: (20 оноо)
-Бүтээлч хандлага, өөрийн байр суурь: (20 оноо)
-Сонирхолтой, шинэлэг санаа: (20 оноо)
-Олон нийтэд хүрсэн байдал: (20 оноо)
Эдээр үзүүлэлтийг харгалзан “Монголын хөрөнгийн бирж” ХК-иас томилсон “Ажлын хэсэг” шүүж, эхний 3 байрыг шалгаруулна.
 
-Нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2024 оны 10-р сарын 10-ны өдрөөс 2024 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлан, зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Үүнд:
Радио, телевиз, цахим хэлбэрийн контент нэвтрүүлэг
Ⅰ байр: Өргөмжлөл - 3,500,000 төгрөг
Ⅱ байр: Өргөмжлөл - 2,500,000 төгрөг
Ⅲ байр: Өргөмжлөл - 1,500,000 төгрөг
Сонин, сэтгүүл, сайтын нийтлэл
Ⅰ байр: Өргөмжлөл - 2,500,000 төгрөг
Ⅱ байр: Өргөмжлөл - 1,500,000 төгрөг
Ⅲ байр: Өргөмжлөл - 1,000,000 төгрөг
 
#БҮТЭЭЛ_ХҮЛЭЭН_АВАХ_ХУГАЦАА: Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цаг хүртэл цахим хэлбэрээр info@mse.mn хаягаар, хэвлэмэл хувийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр /Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160/, хаягаар БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МАРКЕТИНГ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА хүлээн авна.
 
Бүтээл илгээхдээ эхлэл хэсэгт өөрийн овог, нэр, ажилладаг хэвлэл мэдээллийг байгууллагын нэр, холбоо барих утасны дугаар /2/, и-мэйл хаягийг бичих;
 
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mse.mn/mn/news/12719 цахим хуудас болон 976-11-313747-(3112#) утсаар лавлана уу.