МОНГОЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛӨӨР ЭРХҮҮ МУЖИД БАРИЛГА ЦУУРЧЭЭ

Бусад
Монголын баруун хойд нутагт нэгдүгээр сарын 12-ны өглөөгүүр болсон газар хөдлөлийн улмаас оросын Эрхүү мужийн хэд хэдэн орон сууц, албан газрын барилгад цуурал үүсч ан цав гарсан гэж тус мужийн амбан захирагч Игорь Кобзев Instagram хуудсандаа бичсэнийг vedomosti.ru хэвлэл дамжуулсан байна.
“Гамшгийн тухай болон үр дагаврын талаарх бүхий л мэдээллийг цуглуулж нэгтгэлээ. Ноцтой гэмтэл аюул болоогүй байна. Хэд хэдэн, ялангуяа нийгмийн зориулалттай барилгад цуурал үүссэн байна. 335 дугаар ангиллын дөрвөн барилгад нарийн дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэж Кобзев бичжээ.
Монголын Турт суурингаас 34 км-ийн зайд болсон газар 8.7 баллын хүчтэй хөдлөлийн чичирхийлэл Эрхүүд 4-5 баллын хүчтэй мэдрэгдсэн байна.