БУРХНЫ ҮЙЛ, ХУВЦАС ХИЙХЭД САЙН ӨДӨР

Бусад
Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 13. Лхагва гараг. Билгийн тооллын өвлийн дунд шар хулгана сарын 30. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Нар өглөөний 08.38 минутад мандаж орой 17.24 цагт шингэнэ.
Энэ өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.
Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурхны үйл, хувцас хийхэд сайн.
Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.