ЯПОНЫ “ЖАЙКА” ТӨСӨЛ 4 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨХӨД ОЛОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НУРАХЫГ АНХААРУУЛЖЭЭ

Бусад

Өнөө өглөө бол 6.5 магнитуд  хүчтэй  газар хөдлөлт Хөвсгөл нуурын орчимд төвтэй хэрнээ Улаанбаатарт чичирхийлэл биш, бүр савлалт мэдрэгдлээ. Магнитуд нь багажинд бичигдсэн голомтын хүч. Балл нь хүмүүст мэдрэгдсэн доргилтын хүч. Хамгийн сайн багаж газар хөдлөлтийг хамгийн эртдээ 2 секундын өмнө л мэдэрдэг  байна. Ер нь Улаанбаатар 7.5 баллын газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Авдар уул, Гүнжийн ам, Эмээлт, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум хамгийн идэвхтэй нь. Улаанбаатартай ойрхон учир эдгээр газарт 7.5 баллын хүчтэй хөдлөхөд нийслэлд 6.5 баллын хүчээр мэдрэгдэнэ гэдэг.  Ийм хэмжээний хүчтэй газар хөдлөлтөд Улаанбаатарын нийт барилга байгууламжийн 20-50 хувь нь нурж, 200-300 мянган хүн хохирогч болох эрсдэлтэйг гэсэн судалгааг 2003 онд Японы “Жайка” төслөөс гаргасан. Үүнээс бага, 4 баллын хүчинд Улаанбаатар хотын олон сургууль, эмнэлэг, орон сууцны барилга нурах эрсдэлтэйг мөн сануулсан байдаг.