С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын хоёр жилийн өмнөх хоржоонтой “маргаан”

Эрэн сурвалжлах

Өнөөдөр /2020.04.22/ УИХ-ын гишүүн Ардчилсан намын гишүүний үнэмлэхээ гардаж, намын дарга С.Эрдэнийн урд зогсож сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Үүний дараа одоогоос хоёр жилийн өмнө болсон үйл явдлын бичлэг цахим орчинд түгж эхэллээ.

Энэ нь 2018 оны хавар, Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр С.Эрдэнэ, О.Баасанхүү нарын дунд болсон маргаан, хэрүүл. С.Эрдэнийн, “Чамайг овоо гайгүй залуу юм гэж бодож байсан. Ам хамартай нь ганцхан чи юм уу” гэхчлэн маргаж буй нь бууж үлдсэн уг бичлэг өнөөдрийн үйл явдлын араас харахад хоржоонтой.

Улстөрд мөнхийн дайсан гэж үгүй, мөнхийн ашиг сонирхол л бий гэдэг дээ.