БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 6 ХОРООНЫ 65, 43А, 57 БАЙРУУДААС ГЭР БҮЛИЙН ХАВЬТЛУУД ИЛЭРЧ БАЙНА

Бусад

Баянгол дүүргийн 6 дугаар хороонд нэг орцны зургаан хүн халдвар авсан байна. Ингээд тус  дүүргийн 6-дугаар хорооны 65, 43А, 57 дугаар байруудад гэр бүлийн хавьтлууд илэрч байна. Тиймээс Баянгол дүүргийн голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдээс шинжилгээ авах ажиллагаа өчигдөр оройноос эхэлжээ. Халдвар илэрсэн орцны нэг тохиолдол нь "Мөнгөн Гүүр" эмнэлгийн лаборант байж. Тиймээс "Мөнгөн Гүүр" эмнэлэгт халдварын голомтын хариу арга хэмжээ зохион байгуулах тандалт судалгаа эхлүүлсэн байна. Тухайн эмнэлгийн нийт эмч ажилчин, хэвтэн эмчлүүлж байсан  141 хүнийг  шинжилгээнд хамрууллаа. Үүнээс нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тул   32 хүнийг ойрын хавьтал гэж тусгаарлаад байгаа юм. Мөн орцны батлагдсан нэг тохиолдол  ИНЕГ-т ажилладаг хүн байсан учраас тус газарт тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж эхлэлээ. Нийт 170 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарлан ажиглаж тандалт судалгаа үргэлжилж байна.