НИЙТ 33 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Бусад

Эрүүл мэндийн яамнаас “Ковид-19” халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.08/ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 14225 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 33 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн хоёр ажилтан байгаа. Бусад 31 тохиолдол нь өмнө нь гарч байсан голомттой холбоотой гэр бүлийн хавьтлууд байна." Мөнххада" Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-ийн улбаатай дамжсан халдвар илэрсэн. Мөн Ачтан эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүсээс халдвар  илэрсэн байгаа. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд  нэг орцны зургаан хүн өвчилсөн. Энэ Баянгол дүүргийн 6-дугаар хорооны 65, 43А,57 дугаар байруудад гэр бүлийн хавьтлууд илэрч байна. Тиймээс Баянгол дүүргийн голомттой холбоотой 5-6 дугаар хорооны иргэдээс шинжилгээ авах ажиллагаа өчигдөр оройноос эхэлж зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 571 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 897 байгаа. Сайн мэдээ 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1395 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 896 байгаа. Өнөөдрийн байдлаар 488 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 323 хүн хөнгөн, хүндэвтэр 150 хүнд 12, маш хүнд 3 байна. Үүнээс ХӨСҮТ-д  172  хүн хөнгөн, хүндэвтэр 74, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 223 хүн эмчилгээнд байна. Үүнээс 138 хүн хөнгөн, хүндэвтэр 76 хүнд 7, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 7 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 6 хүн эмчлүүлж байна.