БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХЯЗГААРЛАГДСАН БҮХ ИРГЭНЭЭС PCR ШИНЖИЛГЭЭ АВНА

Бусад

Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг энэ сарын 08,09-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Явуулын 50 баг 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм. Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн ажиллана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222, 7012-3217 дугаараас лавлах боломжтой. Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоосон 5, 6 хороонд тандалт, илрүүлгийн шинжилгээ авч дууссаны дараа ариутгал, халдваргүйтгэл бүрэн хийх юм байна.