ХОНЬ, БИЧ, ТАХИА, МОГОЙ, МОРЬ ЖИЛТЭН АЛИВАА ҮЙЛ ХИЙХЭД САЙН

Бусад

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САР ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР

Аргын тооллын: 2021.1.8, Баасан гараг

Наран ургах шингэх: 8.40-17.17

Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.