ХҮҮХДИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ЦОГЦОЛБОР БАРИХ ГАЗРЫН АСУУДЛЫГ ХОТЫН ДАРГА ШИЙДЭЖ ӨГӨВ

Бусад

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Үндэсний бахархал, Монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн соёлын барилга байгууламжуудыг барьж, ашиглалтад оруулна” гэсэн зорилгын хүрээнд Хүүхдийн төв номын сан, хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийг V  хорооны нутаг дэвсгэрт 11,000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлэн гэрчилгээжүүлэв” хэмээн бичжээ. 
Ингэснээр Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газартай болж, олон нийтийн хандив болон Засгийн газрын дэмжлэгээр энэ төслийг эхлүүлэх боломж бүрдлээ.