МОНГОЛЫН ШАТАРЧИД ОДТОЙ БАЙНА

Бусад
Иран улсын Оюутны спортын холбоо, Азийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран 2020 оны арванхоёрдугаар сарын 14-29-ний өдрүүдэд www.chess.com цахим сайтаар зохион байгуулж буй Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын II тэмцээний 7-9 өргийн тоглолтууд өнөөдөр болж өндөрлөлөө.
Тэмцээнийг Ираны хоёр тамирчин 5.5 ба 5.0 оноотой тэргүүлж байгаа бол удаад нь Монгол, Казахстан, Энэтхэгийн тамирчид явна.Монгол Улсын шатарчид болох Ү.Агьбилэг, Э.Энхнар нар долдугаар өрөгт хоорондоо таарчээ. Тэд 4.5 оноотой эрэгтэйчүүдийн тэмцээнд тэд 4.5 оноотойгоор гуравдугаар байрт тоглож байна.