Бие биенээ тайвшруулж буй оцон шувууны зураг шагнал хүртжээ

Бусад

Зурагчид 2020 оныг тодорхойлох ховор агшнуудыг гэрэл зургийн хальснаа буулгасаар байна. Германы гэрэл зурагчин Тобиас Баумгаертнерын дарсан оцон шувуудын зураг Oceanographic сэтгүүлийн Ocean Photograph Awards шагналд шалгарчээ. 

Австралийн Мельбурн хотод манай гарагийн хамгийн жижиг оцон шувуудын үүр байдаг бөгөөд сайн дурын ажилчид тэднийг харж ханддаг аж. Энд ойролцоогоор 1400 бяцхан оцон шувуу амьдардаг бөгөөд тэдний өндөр нь дунджаар 33 см гэнэ. 

Энд амьдардаг хоёр оцон шувуу саяхан тус тусын хосоосоо хагацжээ. Ганцаардсан шувууд бие биетэйгээ ойр байж, харилцан нэгнийгээ тайтгаруулж буй харсан гэрэл зурагчин тэдний зургийг дарсан байна. 

"Цагаан нь нөгөөхөөсөө арай ахмад, эм оцон шувуу. Нөгөө нь залуувтар эр оцон шувуу. Тэдний хамтрагчид нь нас барчихсан гэж эндэхийн сайн дурын ажилтан надад тайлбарласан юм. Тэд байнга уулзаж, бие биедээ халамж тавьдаг. Заримдаа хэдэн цагаар ч хамаагүй их хотын гэрлийг ажин суудаг" гэж гэрэл зурагчин Тобиас Баумгаертнер гэрэл зургийнхаа тайлбарт бичжээ.