Бразилд халдварын тоо 6.6 сая давлаа

Дэлхийн мэдээ

Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 26363 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 6 603 540 болжээ.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Бразилд цар тахал эхэлснээс хойш нийт 5 776 182 хүн эдгэрсэн бол хоногт 313 хүн нас барж, нийт нас баралтын тоо 177 мянга давсан байна.

Дэлхий дахинд 67 008 357 хүн коронавирусний халдвараар өвчилсний 1 535 100 нь нас баржээ. Халдварын тоогоороо АНУ нэгт явж байгаа юм. Тус улсад 14 759 800хүн коронавирусний халдвараар өвчилсний 281878 нь нас барсан байна. АНУ-ын дараа Энэтхэг улс 9 644 222 өвчлөлтэйгөөр дэлхийд хоёрдугаарт, Бразил улс гуравт, Орос, Франц, Итали улс удаад нь явж буй.