Дэлхий дээр "COVID-19"-өөр өвчлөгсөд 65 сая хүрлээ

Дэлхийн мэдээ
Коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан тохиолдол дэлхий даяар 65 саяыг давлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага албан ёсны сайтдаа мэдээлжээ. Энд дурдсанаар дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар авсан хүний тоо 65 007 974 болсон бол энэ өвчний улмаас нас барсан хүний хүний тоо 1 507 018 болсон байна. Өнгөрсөн нэг хоногт дэлхий даяар 403 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авч 6348 хүн нас барсан байна.