Коронавирусийн шинэ төрөл дэлгэрч магадгүйг анхаарууллаа

Дэлхийн мэдээ
Хятадын өмнөд хил дагуух районуудад коронавирусийн шинэ хэлбэрийг тээгч сарьсан багваахайнууд байгаа нь хүнд халдварлуулж магадгүй гэж Уханийн вирус судлалын хүрээлэнгийн поктор Ши Жэнли мэдэгдсэнийг The Guardian хэвлэл дамжуулсан байна.
Сарьсан багваахай судлалаар тэргүүлэх эрдэмтдийн Ши Жэнли францын анагаах ухаан, мал эмнэлгийн судалогааны байгууллагаас зохион байгуулсан онлайн семинар дээр ингэж мэдэгджээ.
Хятадын хил дагуух райнуудад амьдардаг сарьсан багваахай нь коронавирусийн хүнд халдварлаж болох SARS-CoV-2 гэдэг хэлбэрийн вирусыг тээдэг, үүнийг ганц хятадад ч биш, зүүн өмнөд азийн орнуудад судалж байгаа гэж Жэнли хэлжээ.
Эрдэмтэн харин коронавирус SARS-CoV-2 нь сарьсан багваахайнаас хүнд шууд халдахгүй өөр бусад амьтдаар дамжин халдварлана, ийм дамжуулагч нь магадгүй сүүн тэжээлт панголин байж болно гэсэн байна.
Үүний өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын лабораторын ахлах шинжээч Франк Конингс ч бас шинэ төрлийн коронавирус нь сарьсан багваахайнаас хүнд шууд халдахгүй, өөр амьтнаар дамжин халдварлана гэж хэлж байсан юм