Тарган эмэгтэйн баримлын нууцыг тайлжээ

Дэлхийн мэдээ
Манай гараг дээр хаа сайгүй, ялангуяа Евразийн орнуудад их түгсэн эртний “Палеолитийн дагина” нэртэй, эртний хүмүүсийнхээр бол жинхэнэ эмэгтэй хүний төрхтэй гэдэг баримлын нууцыг эрдэмтэд тайллаа гэж Obesity хэвлэлд бичсэн байна.
АНУ-ын эрдэмтэд эртний хүмүүст яагаад эмэгтэй хүнийг жирэмснээр юм уу, эсвэл тарган байдлаар дүрсэлж байсанд анхаарлаа хандуулж судалжээ. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад Евразийн янз бүрийн нутгаас олдсон ийм баримлыг сонгон авч мөр, гуя, бэлхүүс зэргийг харьцуулан үзсэн байна.
Ингээд тарган эмэгтэйчүүд хоол хүнс дутагдалтай тэр эртний үед хүүхдээ тэжээх бэрхийг даван туулах чадвартай байснаас бүсгүйчүүдийг урлагт ингэж дүрсэлж байж гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эдгээр баримлууд нь эртний хүмүүсийн нэгэн төрлийн сахиус байж, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалдаг байсан гэж профессор Ричард Жонсон үзэж байна. Ийм мариалаг эмэгтэйг дүрсэлсэн хамгийн эртний баримал нь 38 мянган жилийн өмнөх үед хамаарна.