Дэлхийн хамгийн ганцаардмал заан найзтай болжээ

Дэлхийн мэдээ

Кааван гэх нэртэй дэлхийн хамгийн ганцаардмал заан Камбож улсад очиж амьдрах болсноосоо хойш анх удаа найзтай болсон байна. Кааван 1985 ноос хойш Исламабадын Маргазар амьтны хүрээлэнд байсаар, эцэст нь амьтан хамгаалагчдын анхааралд өртөж, амьдарч буй орчныг нь сайжруулахаар болсон юм. 

Тэр үеэс хойш бүтэн 8 жил ганцаараа байсны эцэст тэр өөр заантай уулзаж, нөхөрлөх болжээ. Одоо Кааван 36 настай бөгөөд шинээр амьдрах болсон орчиндоо дасаж, таатай байх болжээ. Одоо тэр шороо, шавар дунд хүссэнээрээ тоглож наадах болсон юм. 

Түүний найзалсан өөр зааныг Ди По гэдэг бөгөөд мөн л 2012 онд хамтдаа амьдарч байсан Сахэли зааныг өнгөрснөөс хойш өөр заантай харилцаагүй байжээ. 

Тэд анх удаа нэгэнтэйгээ харилцаж, хүрэлцсэн нь хүмүүсийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн юм.

"Four Paws" гэх газар Кааваныг суллаж авчрахын төлөө 2016 оноос хойш тэмцсэн бөгөөд Free the Wild" хөдөлгөөнийг эхлүүлж байжээ.