Кабулд ОХУ-ын ЭСЯ-ны машиныг дэлбэлжээ

Дэлхийн мэдээ
Афганистаны нийслэл Кабул дахв ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэд згсч байсан оросын дипломат дугаартай машиныг гар хийцийн тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг арванхоёрдугаар сарын 1-ний дөөр гарчээ. Энэ талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.
Урьдчилсан таамгаар алан хядагчид Элчин сайдын яамны өмнүүр явж байсан Афганистаны Үндэсний авулгүй байдлын хүчний цэргийнхэн сууж явсан машиныг дэлбэлэхээр төлөвлөснөөс биш оросын дипломатуутад халдах гэсэн биш бололтой гэж оросын Гадаад хэргийн яам тэмдэглэжээ.
Оросын Гадаад хэргийн аям Афганистаны талаас энэ хэргийг мөрдөн шалгаж, оросын дипломатууд, бусад ажилтны аюулгүй байдлыг хангахыг шаардсан байна.