Алиев: Тэгвэл Франц Марселиа Армянчуудад өгчих л дөө

Дэлхийн мэдээ
Францын сенат Уулын Карабахыг бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөхийг Азербайжаны засгийн газарт уриалсан тогтоол гаргасны төлөө Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев франц улсыг армянчууд амьдардаг Марсель хотоо армянд өгчих л дөө гэж санал болгожээ. Тэр бас Азербайжаны ард иргэдэд хандаж “уулын карабахын сөргөлдөөн” гэсэн нэр хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.
“Францын сенат Уулын-Карабахыг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргалаа. Үнэхээр та нарт таалагдаж байгаа бол та нар Марсель хотоо өгөөд нэрийг нь өөрчлөөд, хоёр дахь улс болгочих. Хэн ч манай ажил хэрэт саад болох ёсгүй” гэж Ильхам Алиев хэлжээ.
Францын сенатын гаргасан тогтоолыг Азербайжаны Гадаад хэргийн амя өдөөн хатгалга гэж нэрлэсэн бол Армяны ерөнхий сайд Никол Пашинян үүнийг түүхэн шийдвэр гэсэн байна.