Хөл хориог ЗУГААТАЙ өнгөрөөх 20 арга

Бусад

Дархлаагаа дэмжихийн тулд сайн унтаж амарч, эрүүл хоол хүнс хэрэглэхээс гадна сэтгэл санаагаа тайван байлгах нь маш чухал. Хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед, айж бухимдалгүйгээр цагийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрөөцгөөе!

1. Дасгал хийх

2. Бүх хувцсаа шүүгээнээсээ гаргаад, бөөгнүүлж тавьж байгаад, “Би энэ хувцсыг үнэхээр өмсөх дуртай юу?” гэж өөрөөсөө асуугаарай. Мөн ном, сувенир болон бусад эд зүйлсээ гаргаж ирээд “Энэ зүйл үнэхээр миний сэтгэлийг хөдөлгөж, ямар нэгэн зүйлийг мэдрүүлж байна уу?” гэж асуугаарай. Та тухайн хувцсыг хэзээ ч өмсмөөргүй, тухайн эд зүйлийг хараад өөрт тань ямар ч сэтгэгдэл төрөхгүй бол шуудхан хаяарай хэмээн Японы алдарт “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын зохиолч Мари Кондо зөвлөсөн байдаг.

Гэрээ хэрхэн эмх цэгцтэй болгох талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах бол түүний "Tidying Up with Marie Kondo" нэвтрүүлгийг видео стрийминг үйлчилгээний Netflix сайтаас үзэж болох юм.

3. Оскарын “Шилдэг кино” шагналыг хүртсэн бүх киног үзэх (Үзэхийг хүсвэл ЭНД дараарай.)

4. Японы алдарт “Ghibli” студийн бүх хүүхэлдэйн киног үзэх

Тус студийн ихэнх уран бүтээлүүд энэ оны эхээр Netflix-д байршсан байна лээ.

5. Юм нэхэж сурах. Удахгүй тохиох найзынхаа төрсөн өдөрт эсвэл өөртөө зориулж, дахин давтагдашгүй бүтээл урлацгаая.

6. Удаан холбоо бариагүй найзтайгаа дүрсээ харж ярих

7. Толинд харангаа өөрийнхөө хөргийг зурах

8. Хөөстэй ваннд хэвтэх

9. Дуртай зургаа өнгийн харандаагаар будах

10. Дараа жилийнхээ зорилго, төлөвлөгөөг гаргах

11. Үсээ олон янзаар сүлжиж сурах

12. Өвөө, эмээтэйгээ утсаар ярьж буйгаа аудио болгон хадгалаарай. Дараа нь сонсоход дурсамжтай байх болно.


 
13. Камер, утсан дээрх зурагнаасаа хамгийн гоёыг нь сонгож аваад зургийн цомог хийх

14. Талархлын жагсаалт гаргах


 
15. Гэр бүлтэйгээ хамт ном бичих. Хүн бүр өөр өөр түүх зохиож бичээд, хамгийн сүүлд нь бие биедээ уншиж өгөх

16. Хөл хорио дууссаны дараа хиймээр байгаа зүйлсийн жагсаалт гаргах  

17. Гэрийнхээ тавилгуудын байрлалыг өөрчлөх

18. Компьютер дээр нэг минутад хэр олон үг шивж чадахаа туршиж үзэх

19. Дуртай кинондоо дуу оруулж үзэх. Киноныхоо бичлэгийн дууг нь хаагаад, дуу оруулж буй мэт жүжиглэхэд л хангалттай

20. Тасалгааны цэцгүүдээ арчлах. Хангалттай нарны илч тусах газарт байрлуулж, тогтмол услах.

21. Гэр дотроо робот шиг хөдөлж, гэрийнхнийгээ хөгжөөх

22. Үгийн сүлжээ, рубик шоо, эвлүүлдэг тоглоом тоглох