Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ дөрөв давлаа

Бусад

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн буюу кюүшюү башё дөрөв дэх өдрөө өчигдөр болж өндөрлөлөө.

Тус башёд Ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Ёкозүна Какүрюү Ананд хоёр аварга хоёулаа гэмтлийн улмаас зодоглоогүй бөгөөд монгол бөхчүүдээ манлайлж Тэрүнофүжи комүсүби цолтойгоор эхэллээ. Тэрбээр өчигдөр маэгаширагийн 3-аас барилдах Окиноумитэй барилдаж давснаар дөрвөн даваатай байгаа бол өнөөдөр мөн адил нэг ч унаагүй яваа маэгаширгийн 4-өөс барилдах Хокүтофүжитэй барилдана.

Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөр давснаар кюүшюү башёгийн анхны даваагаа авчээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал
Ёкозүна Какүрюү Ананд
Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4-0
Маэгашира-1 Кирибаяма Б.Лхагвасүрэн 1-3
Маэгашира-6 Тамаваши Мөнх-Оргил 2-2
Маэгашира-13 Хошорюү С.Бямбасүрэн 3-1
Маэгашира-13 Ичиножо А.Ичинноров 0-4
Маэгашира-16 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2