БНСУ “Монголыг зөв танья” аян өрнүүлж эхэлжээ

Бусад

БНСУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Кибер дипломат төлөөлөгчийн газар VANK Солонгос Монголын соёл, түүхийн талаар зөв мэдээлэл агуулсан картуудыг бүтээн танилцуулжээ.

Картууд дээр Монгол Улсын түүх, соёлыг Солонгосын ижил төстэй зүйлүүдтэй харьцуулан тайлбарлаж, англи, солонгос, монгол хэлээр хэвлэсэн аж. Тухайлбал, монгол гэрийг солонгос ханугтай, монгол морин хуурыг солонгос Гурё улсын үеэс хойш ардын дуунуудыг хөгжимдөж ирсэн хэгым хөгжимтэй харьцуулж, ойлгоход илүү амар болгожээ.

Энэхүү картууд нь Европ, АНУ тэргүүтэй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн Азийн талаар хэтэрхий нэг талыг барьсан үзлийг өөрчлөх зорилгоор Азийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж буй “Азийн хөгжлийн төслүүд”-ийн нэг аж.

Сангийн мэдээлж буйгаар энэ оны нэгдүгээр сарын сүүл гэхэд БНСУ-д оршин сууж байгаа монголчуудын тоо 49 мянга байснаас 8865 нь оюутан гэнэ.

Картуудыг эндээс татан авах боломжтой.

Эх сурвалж: YONHAP