УИХ-ын гишүүд цалингаасаа гадна 250 саяыг үрэх эрхтэй

Улс төр

УИХ-ын Тамгын газар маш олон ТББ-ын данс руу мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна. Төсвийн мөнгийг ТББ-аар дамжуулан завшиж байна гэх хардлага ч энэхүү мэдээллийг дагалдахаас аргагүй. Энэ талаар УИХ дахв МАН-ын бүлгийн даргаБ.Тогтохсүрэнгээс тодруулав.

 УИХ-ын Тамгын газар нийт 500 гаруй ТББ-тай хоёр тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байна. Энэ асуудлыг бүлгээр хэлэлцсэн болов уу?

-Хувь гишүүний хувьд хэлэхэд УИХ-ын гишүүний төсөвт цалин, туслахуудын зардал, тойрогт ажиллах зардлаас бүрддэг. Биднээс өмнө эдгээр зардлуудыг заавал ТББ-аар дамжуулна гэдэг журамтай болгосон юм билээ. Жишээ нь, бензины зардал авах байсан ч ТББ-аар дамжуулж авна. Бид энэ журмаар л явж байгаа. 

-УИХ-ын гишүүн цалингаас гадна хэдэн төгрөг зарцуулах эрхтэй вэ? 

-УИХ-ын гишүүн цалингаас гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном хэвлэлийн, сургалт сурталчилгааны гээд олон зардал ордог.