Төрийн өмчит “Монголросцветмет” компани 214 сая төгрөгөөр Чага мөөгний ханд авах гэрээ хийжээ

Улс төр

Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/-ууд ашиггүй ажиллаж байна гэж зарим эх сурвалжууд олон жил шүүмжилж буй. Харин сүүлийн өдрүүдэд зарим ТӨҮГ-ийн шилэн дансны тухай мэдээлэл ил болж, иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. 

Тухайлбал, УУХҮ-ийн сайд Г.Ёндон 2019 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг “Монголросцветмет” ТӨҮГ-аар төлүүлсэн гэх баримт ил болж олны шүүмжлэлд өртсөн. Улмаар түүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сануулах арга хэмжээ авч, тэрээр тус мөнгийг улсад буцааж төлсөн гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл Төрийн өмчит “Монголросцветмет” компани 2018-2019 онд “Монгол хусны чага” ХХК-иас 214 сая гаруй төгрөгөөр Хор саармагжуулагч Чага мөөгний ханд гэгчийг худалдан авах гэрээ хийжээ. Улмаар гэрээний дагуу 2019 оны зургадугаар сард 17 сая гаруй төгрөгийг шилжүүлсэн байна. Учир нь гэрээнд 2018 оны 12-р сараас 2019 оны 11-р сар хүртэл сар бүр 17 сая гаруй төгрөг шилжүүлэхээр тусгажээ.