Ирэх сарын 1-нээс гэр хорооллын шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм, Эдийн засаг
Арваннэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө. Нэг сарын 1-нээс нийслэлийн гэр хорооллын 117 мянга, аймаг, орон нутгийн 72 мянган айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувиар хөнгөлөхөөр болжээ. Тодруулбал, энэ жилийн хөнгөлөлтөд гэр хорооллын 189 мянган айл өрх хамрагдаж, үүнд 4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Хөнгөлөлт ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд үйлчлэх аж.