“Алдар Танан Гарьд”-ын эсрэг “SBL Хасын Хүлгүүд”баг дахин аваргын төлөө үзэх нь ээ

Бусад
Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөө өрсөлдөх хоёр баг өнгөрсөн бямба гарагт Спортын төв ордонд тодорлоо. Цувралыг 4:1 гэсэн харьцаатай дуусгасан “SBL Хасын Хүлгүүд” баг 2012 оноос хойш долоо дахь удаагаа, сүүлийн таван жил дараалан лигийн аваргын төлөө шалгарч байна. Ийнхүү “Алдар Танан гарьд” болон “SBL Хасын Хүлгүүд” багууд 2019-2020 оны улирлын "Дээд лиг"-ийн аваргын төлөөх шалгаран үлдлээ. Сануулахад, дээрх хоёр баг нь өнгөрсөн жилийн лигийн аваргын төлөө тунаж, “Алдар Танан Гарьд” баг цуврал долоон тоглолтонд 4:3 гэсэн харьцаатай буулган авсан юм. Лигийн аваргаар “Алдар Танан Гарьд” баг хоёр удаа шалгарсан бол “SBL Хасын Хүлгүүд” баг зургаан удаа тодроод байна. Энэ жилийн хувьд “SBL Хасын Хүлгүүд” баг бүрэлдэхүүндээ их том өөрчлөлт хийсэн бол “Алдар Танан гарьд” баг үндсэн цөм болсон залуусаа авж үлдэж чадсан.