Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: 168, Cardi B, Ундармаа

Бусад

Өнгөрөгч долоо хоног намрын сэрүүн салхи, хүйтэн бороотой өдрүүдээр дүүрэн байсан билээ. Гэвч бидний сошиал ертөнцөд цаг агаар хүйтэн, дулаан байхаас үл хамааран шинэхэн мэдээллүүд ундарсаар л байдаг. 

Тиймээс YOLO.mn сайтын зүгээс та бүхнийг даваа гаргаа эрч хүчээр дүүрэн угтахад тань туслахаар өнгөрсөн долоо хоногийн онцлох Инстаграм нийтлэлүүдийг хүргэж байна!

STRANGER THINGS ТУН УДАХГҮЙ

Netflix компанийн бүтээсэн, залуучуудын дунд хамгийн алдартай, чанартай цувралуудын нэгт “Stranger Things” цуврал эргэлзээгүй багтдаг. Супер хүчтэй охин болон адал явдалд хайртай найзуудынх нь түүх хараахан төгсөөгүй байгаа билээ. 

Тэгвэл уг цувралын гол дүрийн жүжигчин Millie Bobby Brown өнгөрөгч долоо хоногт цувралын 4-р бүлгийн зураг авалтын үеийн зургийг “Харин энэ үеэр Upside down-д” хэмээх гарчигтайгаар хуваалцжээ. Хэрэв цувралыг нь шимтэн үздэг бол та Upside Down гэж юуг хэлээд буй тухай хангалттай сайн мэдэх биз ээ!

168 БА ТҮҮНИЙ ДУРЛАЛТ ЭМЭГТЭЙ

Одоогоос яг нэг жил орчмын өмнө “Миний Муужгай” дуугаар олны анхаарлыг татсан уран бүтээлч 168-ыг та бүхэн сайн мэдэх биз ээ. Цоо шинэ хэв маяг, этгээд гэмээр өнгө төрхөөрөө алдартай тэрээр өнгөрсөн долоо хоногт Инстаграм хуудсандаа нэгэн эмэгтэйн хамт авахуулсан зургаа нийтлээд “Би чамд хайртай” хэмээн гарчигласан байсан юм. Шүтэн бишрэгчид нь зураг дээрх эмэгтэйг түүний найз охин хэмээн таамаглаад байгаа билээ.

Уран бүтээлчийнхээ хувьд 168 шинэхэн дуунуудаа туурвисаар л байгаа юм. Түүний 290 болон Baatarfly нартай хамтран бүтээсэн “Хөнгөн” дууг эндээс хүлээн авч сонсоорой.

CARDI B БА BLACKPINK

2020 оны туршид маш олон уран бүтээлчдийн санаанд ч оромгүй хамтралууд ар араасаа гэнэтийн бэлэг болон задарсаар л байсан. Жишээ татваас Ariana Grande болон Justin Bieber, Dua Lipa болон Madonna гээд л нэрлээд байвал дуусахгүй биз.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт задарсан бас нэгэн гэнэтийн бэлэг бол реппэр Cardi B болон BLACKPINK хамтлагийн хамтарсан уран бүтээл байлаа. Энэ сарын 2-ны өдөр Өмнөд Солонгосын алдарт охидын хамтлаг BLACKPINK “The Album” нэртэй өөрсдийн анхны бүрэн хэмжээний цомгоо олны хүртээл болгосон. Харин уг цомогт багтсан “Bet You Wanna” дуун дээр реппэр Cardi B өөрийн өнгө төрхөө нэмээд амжжээ!

Реппэр Cardi B уг уран бүтээлээ Инстаграм хуудаснаа хуваалцан “BLACKPINK хамтлагийн цомог цацагдчихлаа. Үнэхээр хөөрхөн юм. Би “Bet You Wanna” дуун дээр хамтарсан байгаа, уг дуунд үнэхээр их хайртай” хэмээжээ!

Та тэдний хамтарсан уран бүтээлийг эндээс хүлээн авч сонсоорой.

ЖҮЖИГЧИН УНДАРМАА ЦЭЦЭГ БЭЛЭГЛЭЖЭЭ

Ганц бие гурван эмэгтэйн адал явдлыг өгүүлэх “Single Ladies” киног мэдэхгүй хүн Монгол улсад маань бараг л үгүй. Тэгвэл уг уран бүтээлийн ээлжит анги өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн байна.

Харин киноны гол дүр болох бидний хайр, хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин Ундармаа киноныхоо нээлтийн өглөө бүсгүйчүүдээ баярлуулахаар шийдсэн байна. Жүжигчид болон кино багийнхан кино, уран бүтээлийнхээ нээлт болгонд маш олон баглаа цэцэгс хүлээн авдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад жүжигчин Ундармаа эгэл бүсгүйчүүдэд өөрийн биеэр цэцэгс бэлэглэжээ!

Та ч бас танихгүй нэгнийг ямар ч шалтгаангүйгээр баярлуулаад үзээрэй!

BELLA HADID SAVAGE X FENTY ЗАГВАРЫН ШОУД ОРОЛЦЛОО

Загварын ертөнцийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хамгийн онцлох үйл явдал бол дуучин Rihanna-гийн Savage X Fenty загварын шоу байлаа. Уг дотуур хувцасны шоунд Lizzo, Cara Delevingne, Normani, Irina Shayk зэрэг олон алдартнууд оролцсон бөгөөд Amazon Prime сувгаар шууд дамжуулалт хийгджээ.

Харин загвар өмсөгч Bella Hadid энэхүү үдшийн хамгийн анхаарал татам нэгэн байлаа. Алмаз эрдэнээр гоёсон бүсэлхийн зүүлт, тас хар дотуур хувцас нь түүнд янзтай зохиж байсныг хүн бүр л ам дамжин магтсаар байна.

МИНУ ХОТА: АРВАН АРАВНЫ ЯЛГАА

Арван жилийн дотор улсын минь нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдсөн бол? Танд ч бас хааяа ийм бодол төрдөг үү? Саяхан л тэртээ хол санагдаж байсан 2020 он аль хэдийн ирээд, буцах дөхчихсөн байгаа нь нэг талаараа итгэмээргүй гэмээр.

Тэгвэл уг гурван зурагт 1960-аад он, 2011 он болон 2020 онуудад Улаанбаатарын нэгэн хэсэг хэрхэн “өөрчлөгдсөнийг” харуулжээ. 

“Мину Хота” хуудас нь харин улс төрийн нам, хүчнээс хараат бус төдийгүй ашгийн бус залуусын нэгдэл аж. Тэд улс төрийн талаар мэдээлэлтэй залуу сонгогчдыг бүтээхэд туслах чин зорилготой хэмээжээ. Та ч бас ЭНД дарж тэдний хуудсаар дамжуулан Монгол орныхоо талаарх сонирхолтой хийгээд хэрэгцээтэй мэдээллүүдийг хүртээрэй!

ЭРЧ ХҮЧ МОХООДОГ ЗУРГААН ЗУРШИЛ

Бид бүгдээрээ л шинэ долоо хоногоо аль болох эрч хүчээр дүүрэн угтахыг эрмэлздэг. Гэвч Даваа гараг болгон шинэ эхлэл шиг санагдахгүй байх үе цөөнгүй. Тэгвэл уг зургаан зуршил бидний эрч хүчийг үргэлж бууруулж, хороож байдаг ажээ.

1. Сошиал Медиад хэт их цагийг зарцуулах
2. Өнгөрсөндөө амьдарсаар байх
3. Сөрөг зүйлсийн хажууд оршсоор л байх
4. Юмсыг байнга хэтрүүлэн бодох
5. Үргэлж эрүүл бус хооллох
6. Оройтож унтах

Та ч бас эрч хүчээр дүүрэн, үр бүтээмжтэй ажиллахыг хүсвэл уг зургаан зуршлаасаа бага багаар салахаа мартуузай!

Дараа долоо хоногт эргэн уулзталаа баяртай!