ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН 20 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

Бусад

   Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баярын хурлын арга хэмжээ зохион байгууллаа.

Хурлаар Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор шагнагдсан бэлтгэл хурандаа Д.Ууганбаярт хүндэтгэл үзүүлж, эрхэлсэн ажил албандаа амжилт гарган ажилласан алба хаагчдад Монгол Улсын төрийн одон медаль болон Онцгой байдлын ерөнхий газар, орон нутгийн шагнал гардууллаа.

Гамшиг ослын аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах үйлсэд 38 жил хүчин зүтгэсэн гал унтраах автомашиныг мөнхийн зогсоолд нь байршуулан хүндэтгэл үзүүллээ.