Путин: Орос Хятад хоёр бүхийл салбарт хамтрах гүүр барьж байна

Дэлхийн мэдээ

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хятадын "Жэньминь жибао" сонинд хоёр орны харилцааны талаар “Орос, Хятад хоёр ирээдүйд тэмүүлсэн түншлэл тогтоож байна” гэсэн нэртэй өгүүлэл  бичсэний орос орчуулгыг Кремлийн албан ёсны сайтад нийтэлжээ.

Бээжин, Москва хоёрын харилцаа хамтын ажиллагаа нь эв найрамдалтай харилцан үйлчлэлийн үлгэр жишээ болж, дэлхий даяар тогтвортой байдлыг хангах болно  гэж Путин эндээ онцолжээ.

"Дэлхий дахинд  ноёрхох гэж, эв найрамдлыг бусниулж байгаа  зарим орноос ялгаатай нь Орос, Хятад хоёр шууд утгаараа хамтын ажиллагааны гүүр барьж байна" гэж хэвлэлд тэмдэглэсэн байна.

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ даваа гарагт ОХУ-д албан ёсны айлчлал хийж гуравдугаар сарын 22 хүртэл Москвад байх юм.БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрөгч даваа гаргаас эхлэн 22-ныг хүртэл Орост төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Энэ бол түүний улсынхаа тэргүүнээр гуравдахь удаагаа дахин сонгогдсоны дараах анхны гадаад айлчлал гэж РИА Новости агентлаг мэдээллээ.

Си Зиньпин дарга 10 жилийн өмнө БНХАУ-ын даргаар анх сонгогсоныхоо дараа бас анхны айлчлалаа ОХУ-д хийсэн юм гэж мэдээллийн агентлаг сануулсан байна.

Путин, Си Зиньпин хоёр  4,5 цаг ярилцлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин хоёрын албан бус хэлэлцээр Кремльд болж 4.5 цаг үргэлжилсэн байна. Кремльд хоёр удирдагч хоёулхнаа ярилцаад дараа нь оронй зоог барьсан байна. Орос, Хятадын тэргүүнүүд хоёр талын хамтын ажиллагаа харилцаа, Украин дахь нөхцөл байдал, асуудлыг тогтворжуулах талаар Бээжингийн гаргасан саналын талаар ярилцжээ. Уулзалтын дараа Оросын тэргүүн хятадын удирдагчийг үдэхээр гудамжин гарч ирсэн байна. Тэд машины дэргэд хэсэг саатан гар барин салжээ.