“Талх Чихэр” ХК-ийн хамт олон “Амжилтаар талархав 40 жил” нэрийн дор Цонжин болдогийн дэнжийг хотолзтол наадлаа

Соёл урлаг, Спорт

    Өнгөрсөн долдугаар сарын 13-ний өдөр буюу Улсын Их баяр наадамтай давхцан бас нэгэн онцгой баяр болсон нь Үндэсний Манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн түүхт 40 жилийн ойн баяр наадам тохиосон явдал байв.

Уг ойн арга хэмжээ 13-ний өдөр Чингис хааны цогцолбор болох “Цонжин Болдог”-т “Амжилтаар талархав 40 жил” нэрийн доор “Шагнал гардуулах ёслол, Бэсрэг наадам, “Амжилтаар талархав шоу” арга хэмжээ гэсэн гурван үе шаттайгаар “Талх Чихэр” ХК-ний хамт олны дунд зохион байгуулагдлаа.

Мөн компанийн үе үеийн ажилчид, удирдлагууд, харилцагч байгууллагуудын төлөөлөгч, зочдыг хамарсан 1200 гаруй хүний томоохон арга хэмжээ боллоо.

Арга хэмжээ “Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Баттөр үг хэлж, нийт ажилчдадаа мэндчилгээ дэвшүүлснээр эхэлж, олон олон онцгой шагнал урамшуулал компанийн гэнэтийн бэлгийг задалсан гайхалтай мөчүүдээр дүүрэн үдэш өнгөрлөө.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн шагнал болох:

·         Хөдөлмөрийн хүндэт медаль: 11 хүн

·         Алтан гадас одон: Таван хүн

Монгол Улсын төрийн дээд шагнал:

·         Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгаар хоёр хүн энгэрээ мялаав.

Орон сууцны урьдчилгаа:

·         100 сая төгрөг – Гурван хүн

·         70 сая төгрөг – Хоёр хүн

·         50 сая төгрөг – Дөрвөн хүн

·         45 сая төгрөг – Нэг хүн

·         0 километрийн гүйлттэй автомашин – Найман хүн

·         Азийн орноор аялах эрхийн бичиг – 20 хүн

·         Турк орноор аялах эрхийн бичин – 10 хүн

·         Европын орноор аялах эрхийн бичиг – 10 хүн тус тус олгов.

Мөн ажилчдадын дунд зохиогдсон бэсрэг наадмаар эр бяр амтагдсан хүчид 64 бөх эр бяраа сорьж, эрэмгий шандаст 40 хүлэг хурд хүчээ сорьж, эрхий мэргэн харваачид нум сум, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.

“Талх Чихэр” ХК итгэл сэтгэлээр дүүрэн, тууштай ажилласан 1200 гаруй ажилтандаа хоёр тэрбум төгрөгийг урамшуулал олгож, гэнэтийн бэлэг барьсан оргил мөч тохиож баяр хөөр, бахархал бахдалаар дүүрэн “Амжилтаар талархав 40 жил” ойн арга хэмжээ өглөөний найман цагт эхлэж, үдшийн 00:00 цаг хүртэл өдөр Чингис хааны цогцолбор болох “Цонжин Болдог”-ийн дэнжийг хотойлгон хамт олноороо сайхан наадлаа.