Украин мөргөлдөөнд орох болзлоо Польш нэрлэлээ

Дэлхийн мэдээ

  Хэрэв киевийн дэглэм тулааны талбарт тусгаар тогтнолоо хамгаалан зогсч чадахгүйд хүрвэл оростой хийж байгаа энэ мөргөлдөөнд польшийн арми шууд татагдан оролцох болно гэж Францад суугаа Польшийн Элчин сайд Ян Эмерик Росцишевский LCI телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.

“Хэрэв Украин өөрийн тусгаар тогтнолоо хамгаалж чадахгүйд хүрвэл энэ мөргөлдөөнд оролцохоос өөр сонголт байхгүй болно” гэж Элчин сайд хэлжээ.

Украины энэ хямрал нь Өрнөдийн соёл, үнэ цэнийг хамгаалж байгаа болохоор “ялах нь л чухал” гэдэгт  дипломат итгэлтэй байна.

Өрнөдийнхөн хамтраад Антантын гэрээгээр “большевизиын аюулаас” аврах нэрийн дор Украины зарим хэсгийг эзлэх, улмаар энэ нутгаа польшид нэгтгэх гэсэн Дэлхийн нэгдүгээр дайны дараах түүхэн “гэрээг” Вашингтон, Варшав хоёр давтахаар төлөвлөж байна гэж ОХУ-ын Гадаад тагнуулын албаны тэргүүн Сергей Нарышкин өнгөрөгч онд мэдэгдэж байсан юм.

Оросын гадаад тагнуулын дарга бас Варшав оросын цэргийнхэнтэй арай бага мөргөлдөж байгаа украины тэр нутгуудад “энхийг сахиулах хүчин” байрлуулахыг эрмэлзэж байгаа гэсэн байна.

Оросын цэргийн тусгай ажиллагааны эхэн үед Варшав украиныг хуваах хувилбар сонирхон авч үзэж байсан гэж Польшийн Гадаад хэргийн сайд асан Радослав Сикорский өнгөрөгч нэгдүгээр сард хэлж байсан удаатай. Харин Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий үүний хариуд “ийм бузар гүтгэлгээ болих хэрэгтэй” хэмээн уриалсан юм.

Польшийн эрх баригчид киевийн дэглэмийг эрс дэмжиж байгаа. Албан ёсны мэдээллээр бол украинд үзүүлж байгаа цэргийн тусламжаараа Польш улс АНУ-ын дараа хоёрдугаарт орж, танк, тийрэлтэт болон энгийн их буу, нисгэгчгүй аппарат, бусад зэвсэг, сум галт хэрэгсэл нийлүүлж байгаа юм.