Он гарсаар 6,469 иргэн ипотекийн зээл авчээ

Нийгэм, Эдийн засаг

  Ипотекийн зээлийн санхүүжилтээр он гарснаас хойш энэ сарын 11-н хүртэл хугацаанд 6,469 иргэнд 586.2 тэрбум төгрөгийг олгожээ. 

Үүнээс 343.3 тэрбум нь Монголбанкны, 242.6 тэрбум нь арилжааны банкуудын эх үүсвэрээр санхүүжигдсэн байна. Түүнчлэн энэ онд ипотекийн зээл авсан иргэдийн 4,866 нь нийслэлд, 1,603 нь орон нутагт байгаа юм. 2017 оноос хойш хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн ипотекийн зээл олгосныг дараах графикаас харна уу.