Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ БҮДҮҮН ГЭДЭСНИЙ ХОС БАЛЛОНТОЙ ДУРАНГ НЭВТРҮҮЛСНЭЭР НАРИЙН ГЭДЭСНИЙ ХАВДРЫГ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Улс төр
 

Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдөр /2022.09.22/ Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал: 

УНТЭ-ийн хувьд улсын хэмжээнд цусны хавдрын тусламж үйлчилгээг бие даан үзүүлдэг. Мөн шээс дамжуулах замын хавдар, бүдүүн гэдэсний хавдрын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас хүлээлгэж өгч байгаа хавдар болон мэдрэлийн мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэвлийн хөндийн болон цээжний хөндийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой болж байна. Ингэснээр амбулаторид хавдрын бие даасан эмчийг ажиллуулж, улсын хэмжээний хавдрын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх томоохон баазтай  болж байна.

2021-2022 онд эмнэлгүүдийг ЭМЯ-наас урьд өмнө байгаагүйгээр санхүүжилт хийж,  багаж, тоног төхөөрөмжөөр хангаж байна.  Ялангуяа бүдүүн гэдэсний хос баллонтой дурангийн ачаар нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой болж байна. Мөн мэдрэлийн мэс заслын дурангийн Микроскоп аппарат ажиллуулаад эхэлж байна. Өмнө байгаагүй өндөр өртөг бүхий Чих, хамар хоолойн Navigation аппаратыг хүлээлгэн өгч байгаа. Энэ багажуудын тусламжтайгаар өмнө нь оношилголдож байгаагүй хавдар болон хавдрын урьдал өвчнүүдийг илрүүлэх боломжтой болж байна.

Arslan.mn