УДЭТ-ын 2020 оны "Театр студи" ангийн жүжигчид шалгарлаа

Соёл урлаг, Спорт

Монголын театрын урлагийн хамгийн том, нэр хүндтэй байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын хамт олон удахгүй “бүл нэмэх” гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, 90 жилийн түүхтэй мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр шинэ залуу халаагаа бэлдэж, мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлчдийг сонгон шалгаруулах "Театр студи" ангийн ээлжит элсэлтээ энэ сарын 21-22 нд зохион байгуулсан.

Шалгаруулалтыг жүжиглэх ур чадварын онол, театрын түүх, ёс зүй, гоо зүйн мэдлэгээр бичвэрийн шалгалтыг авч, харагдах байдал, гадаад гоо сайхан, өөрийгөө илэрхийлэх ур чадвар, хувийн бэлтгэлийг харгалзан дуу, бүжиг, хувийн номер, монолог, жүжгийн хэсэг, хошин үзүүлбэр гэсэн төрлөөр явуулжээ.

Ийн шалгаруулалтад гадаад, дотоодын мэргэжлийн их дээд сургууль дүүргэсэн