200 ХҮҮХЭД ШОНХОР ЗУСЛАНД ЧУУЛНА

Бусад
Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалт арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд наймдугаар сарын 19-23 ны хооронд зохион байгуулна.
Нийслэлийн 9 дүүргийн 16 насны 200 хүүхэд нийт 36 цагийн сургалтад хамрагдаж эх оронч үзэл хандлага, бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварт суралцах юм.
Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод тусгасан эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан Хамгаалах Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой Байдлын ерөнхий Газар, Монголын зуслангуудын холбоо болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулна.